Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Японы гэрэл зурагчид Монголд" үзэсгэлэнгийн нээлт боллоо

Үзэсгэлэнгийн арга хэмжээнд МГЗНХ-ын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд тэргүүтэй хүмүүс оролцов.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Японы гэрэл зурагчид Монголд" үзэсгэлэнгийн нээлт боллоо
"Японы гэрэл зурагчид Монголд" үзэсгэлэнгийн нээлт боллоо. Зураг: МҮОНРТ

Японы 11 гэрэл зурагчны хамтарсан үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Q Art Gallery-д боллоо. "Японы гэрэл зурагчид Монголд" нэртэй уг үзэсгэлэнг Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой"-д зориулан гаргаж байгаа юм.

Үзэсгэлэнд Монголын гэрэл зургаар дагнан ажиллаж, Төрийн шагналт Ардын зураач Н.Цүлтэм гуайн бүтээлүүд дээр ажилласан Японы алдартай гэрэл зурагчид Сүгияма Терүзо, түүний шавь, 1997 оноос хойш Монголд гэрэл зураг авч байгаа Шимизү Тецүро нарын гэрэл зургийн холбооны шилдэг 11 гэрэл зурагчин бүтээлээ дэлгэжээ.

Үзэсгэлэнгийн арга хэмжээнд МГЗНХ-ын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд тэргүүтэй хүмүүс оролцов.

Хуваалцах