Японы хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Мориясү Хажимэгийн гэрээг 2026 оны ДАШТ сунгалаа
Жилийн цалин 200 сая иэн буюу ойролцоогоор 5 тэрбум төгрөгөөр тохирсон байна.
Мэдээллийн алба

Японы хөлбөмбөгийн холбооноос шигшээ багийн дасгалжуулагч Мориясү Хажимэгийн гэрээг 2026 оны ДАШТ дуустал сунгажээ. Жилийн цалин 200 сая иэн буюу ойролцоогоор 5 тэрбум төгрөгөөр тохирсон байна.
Японы хөлбөмбөгийн холбооны зүгээс гэрээг сунгах болсон шалтгааны талаар "Хэдий түүхэн амжилт гаргаагүй ч чансаа дээгүүр Испани болон Германы шигшээ багийг буулган авч, хөгжөөн дэмжигч болон ард иргэдэд урам зориг өгсөн" гэлээ.
Мориясү дасгалжуулагчийн хувьд 1987-2003 оны хооронд мэргэжлийн түвшинд тоглож, дасгалжуулагчийн хувиар "Хирошима Санфречче" клубийг удирдаж, 2012, 2013, 2015 онд Японы мэргэжлийн "Жэй Лиг"-т түрүүлж, 2018 онд шигшээ багийн дасгалжуулагчаар томилогджээ.
Х.Арвис


















