“Японы кино өдрүүд” эхэллээ
Өнөөдрөөс эхлэн энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулж буй “Японы кино өдрүүд”-ээр "I wish", "Recall", "Pecoross mother and her days", "Tremble all you want" киног үзэгчдэд толилуулна.
Мэдээллийн алба

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам “Япон сан”-тай хамтран Монгол Улс, Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан “Японы кино өдрүүд - 2022” арга хэмжээг “Тэнгис” кино театрт зохион байгуулж байна.
Өнөөдрөөс эхлэн энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулж буй “Японы кино өдрүүд”-ээр "I wish", "Recall", "Pecoross mother and her days", "Tremble all you want" киног үзэгчдэд толилуулна.
Сонирхуулахад, Кино үзвэрүүд үнэ төлбөргүй бөгөөд танхимын суудлын тоо дүүрсэн тохиолдолд тухайн үзвэр рүү орох боломжгүй.


















