Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Японы Күмамото хотын зочид Сүхбаатар дүүрэгт айлчиллаа

Өчигдөр дүүргийн Сүхбаатар Засаг дарга Д.Бадарсан Япон улсын Күмамото хотын Нийгэм боловсролыг хөгжүүлэх агентлагийн Ерөнхийлөгч Кейши Терамото тэргүүтэй албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы Күмамото хотын зочид Сүхбаатар дүүрэгт айлчиллаа
Японы Күмамото хотын зочид Сүхбаатар дүүрэгт айлчиллаа. Зураг: МҮОНРТ

Өчигдөр СБД-ийн засаг дарга Д.Бадарсан Япон улсын Күмамото хотын Нийгэм боловсролыг хөгжүүлэх агентлагийн Ерөнхийлөгч Кейши Терамото тэргүүтэй албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Тус нийгэмлэг нь 1985 онд үүсэн байгуулагдсан бөгөөд эрүүл бие, сэтгэлийг эрхэмлэх уриатайгаар Күмамото хот дахь биеийн тамир спортын 7 байгууламжийг хариуцан үйл ажиллагаагаа явуулдаг байна. Японы иргэдийн дунд спортоор хичээллэх сонирхол ихэсч байгаатай холбогдуулан “Хамгаалцгаая, Хөгжүүлцгээе-Алтан өндөг” төслөөр дамжуулж өсвөр үеийнхнийг спортоор хичээллэх нөхцлийг бүрдүүлж, дэмжих төрөл бүрийн хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Энэ удаа СБД-ийн Засаг даргын тамгын газраар дамжуулан Япон-Монгол хоёр улсын хүүхдүүдийн спортын харилцааг өргөжүүлж, хүүхдүүдэд зориулсан спортын хэрэглэгдэхүүн бэлэглэх, багш дасгалжуулагч илгээх, хамтарсан уралдаан тэмцээн зохион байгуулах тухай санал солилцлоо.

Мөн энэ өдөр дүүргийн ерөнхий боловсролын 6, 58 дугаар сургуулийн хүүхдүүдэд тус агентлагийн Нанбү спортын төвийн захирал, газрын теннисний зааварлагч багш Южи Мацумура, Сүйзэнжи стадионы хариуцагч, хөлбөмбөгийн зааварлагч багш Хироказу Оно нар газрын теннис, хөл бөмбөгийн хичээл заалаа. Ингэхдээ багш нар тус спортын арга барил, техник зааварчилгааг өгсөн нь хүүхдүүдэд ихээхэн таалагдаж Японы дасгалжуулагчдаас сонирхсон зүйлүүддээ хариулт авсан юм.

Түлхүүр үг:Сүхбаатар дүүрэг
Хуваалцах