Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Японы нэртэй дуучдын нэг Gackt Хакүхотой архи уужээ

Gackt инстаграмдаа “Их аварга Хакүхотой ойрд уулзаагүй байж байгаад уулзаж, наргиж суулаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы нэртэй дуучдын нэг Gackt Хакүхотой архи уужээ
Японы нэртэй дуучдын нэг Gackt Хакүхотой архи уужээ. Зураг: МҮОНРТ

Японы нэртэй дуучдын нэг Gackt энэ сарын 8-нд инстаграм хуудсаа шинэчлэн, их аварга Хакүхотой уулзсан талаараа бичжээ. Тэд эртний найзууд гэдгийг фэнүүд нь мэддэггүй байсан бололтой.

Gackt инстаграмдаа “Их аварга Хакүхотой ойрд уулзаагүй байж байгаад уулзаж, наргиж суулаа. Ёкозүна сүмогоос гадна архи даахдаа ч сайн. Дараагийн удаа Монголд хамт ууна аа” гэж бичээд хамт авахуулсан зургаа тавьжээ.

Фэнүүд нь ч тэр дороо комент бичиж, “Gackt сангаас илүү дааж байна гэхээр Хакүхо ч аргагүй аварга юм”, “Хакүхотой найз гэж мэдээгүй юм байна”, “Би ч Хакүход дуртай. Gackt удахгүй эхлэх зуны тэмцээнд аваргыг дэмжээрэй” зэрэг сэтгэгдэл үлдээсэн байна.

Хуваалцах