Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японы нутгийг орхин гарч байгаа жуулчид 1000 иений татвар төлнө

Японы нутгаас гарч байгаа жуулчид 1000 иен буюу ойролцоогоор 10 ам.долларын татвар төлж эхэллээ. Ийм шинэ татвар авах хууль энэ сарын 7-ны өдрөөс хүчин төгөлдөр болж байгаа юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы нутгийг орхин гарч байгаа жуулчид 1000 иений татвар төлнө
Японы нутгийг орхин гарч байгаа жуулчид 1000 иений татвар төлнө. Зураг: МҮОНРТ

Японы нутгаас гарч байгаа жуулчид 1000 иен буюу ойролцоогоор 10 ам.долларын татвар төлж эхэллээ. Ийм шинэ татвар авах хууль энэ сарын 7-ны өдрөөс хүчин төгөлдөр болж байгаа юм. Японы засгийн газраас 2020 он гэхэд Их Наран улсад дунджаар 40 сая жуулчин ирнэ гэж тооцоолжээ.

Гэхдээ Японд ирээд буцаж буй хөлөг онгоц, агаарын хөлгийн багийн гишүүд, албадан гаргаж байгаа иргэд, 2 хүртэлх насны хүүхдүүдээс ийм шинэ татвар авахгүй аж. Үүний зэрэгцээ транзит зорчигчид, дипломатууд, засгийн газрын тусгай нислэгийн зорчигчид, яаралтай буулт хийх онгоц, эсвэл Японы боомтод цаг агаарын таагүй байдлаас болж зангуугаа хаях хөлөг онгоцны зорчигчдоос гарах татвар гэгчийг авахгүй юм байна. Мөн энэ сарын 7-ны өдрөөс өмнө тасалбараа худалдан авсан жуулчид Японы нутгаас гарахдаа шинэ татвар төлөхгүй юм.

Японы сангийн сайд аялал жуулчлалыг хөгжүүлж, дэд бүтцийг бэхжүүлж, нөөц боломжоор нь бүрэн дүүрэн хангахын тулд гарах татвар гэгчийг авах болсныг тайлбарласан байна. Түүний мэдэгдсэнээр шинэ татвараар хуримтлагдах хөрөнгө мөнгийг Японы олон улсын нисэх буудлуудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэхэд, тодруулбал хүмүүсийн царайг автоматаар таних, систем нэвтрүүлэхэд ашиглах аж. Мөн аялагч жуулчдын очих дуртай түүх дурсгалын газруудыг улам бүр тохижуулж, жуулчдад мэдээлэл үйлчилгээг бүрэн үзүүлэх боломжийг нэмэгдүүлэхэд зарцуулах юм байна.

Хуваалцах