Японы TBS телевизийн олон ангит киноны зарим зураг авалтыг Монголд хийнэ
Уг олон ангит киног Япон болон олон улсад “Netflix” онлайн платформоор дамжуулан түгээхээр төлөвлөж байгаа аж.
Мэдээллийн алба

Монголын үндэсний кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга Ч.Ундрал, Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Г.Номин-Эрдэнэ, Японы TBS (Tokyo broadcasting system) телевизийн төлөөлөл Драмын тэнхимийн Контент үйлдвэрлэлтийн хэлтсийн дарга Дайки Ишиватари нар өчигдөр албан уулзалт хийжээ.
Энэ уулзалтын үеэр TBS телевизийн шинээр бүтээх олон ангит киноны зарим зураг авалтыг ирэх 5 дугаар сард Монгол Улсын нутаг дэвсгэрт эхлэхээр болсноо мэдэгджээ. Уг олон ангит киног Япон болон олон улсад “Netflix” онлайн платформоор дамжуулан түгээхээр төлөвлөж байгаа аж.
Ташрамд дуулгахад, Японы TBS телевиз уг киноны зураг авалтаа Монгол Улсад хийхээр болсноо мэдэгдэж, 2022 оны 8 дугаар сард албан уулзалт хийж байжээ.


















