Японы Төвийн бүсийн сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын зургаан тамирчин оролцлоо
Мөн “Дэлхийн цом”-д оролцсон Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг хамтарсан бэлтгэл хийсэн билээ.
Мэдээллийн алба

Монголын чөлөөт бөхийн холбоо, Японы Шизүока муж, Яйзү хотын хамтын ажиллагааны хүрээнд Японы Төвийн бүсийн сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд Багануур дүүргийн “Хөх эрчис” клубийн дасгалжуулагч Х.Магвандорж, “Алдартан” клубийн дасгалжуулагч Ц.Мандалсүрэн нарын удирдлага дор зургаан тамирчин оролцлоо.
32 дахь удаагийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон бөгөөд тэмцээнд “Алдартан” клубийн тамирчин А.Түвшинтөр хөвгүүдийн 1-2 ангийн 28 кг-ын жинд, Чингэлтэй дүүргийн тамирчин Н.Маралгоо охидын 3-4 ангийн 32 кг-д, Баянхонгор аймгийн тамирчин Т.Түмэннаст, Чингэлтэй дүүргийн тамирчин Н.Мөнгөнтуул, “Алдартан” клубийн тамирчин С.Энэрэл 5-6 ангийн 30 кг-д, “Хөх эрчис” клубийн М.Оюунжаргал 5-6 ангийн 34 кг-д хүч үзсэн байна.
Мөн “Дэлхийн цом”-д оролцсон Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг хамтарсан бэлтгэл хийсэн билээ.


















