Яруу найраг, уран бичлэг хосолсон баяр болно
Жил бүрийн гуравдугаар сарын 21-ийг Дэлхийн яруу найргийн өдөр болгон дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Мэдээллийн алба

Жил бүрийн гуравдугаар сарын 21-ийг Дэлхийн яруу найргийн өдөр болгон дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Манай улсын зохиолчдын эвлэл энэ жил Монголын хүүхдийн урлан бүтээх төвтэй хамтран найрагчдынхаа бүтээлийг олон нийтэд таниулахаар болоод байна.
Тодруулбал уг өдрийн 15:00 цагт яруу найрагчдын чөлөөт уншлага байх бол Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн уран бичээчид тэдний шүлгээс уран бичлэгтээ санаа авч “сийлсэн” бүтээлээрээ үзэсгэлэн гаргах нь ээ.
Мөн тус хорооны удирдлагууд Чингэлтэй дүүргийн ЗДТГ-тай хамтран Дэлхийн яруу найргийн Монгол дахь төвийн тэргүүн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан”-ы одонт, Г.Мэнд-Ооёогийн хамт Чингэлтэй хайрханд гарч, Монголын зохиолчдын эвлэлийн болон Дэлхийн яруу найргийн тугийг мандуулах аж.
Сонирхуулахад Төв аймгийн нутгийн зөвлөл дээрх уран бичлэгт бүтээлээ мөнхлөх Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, “Болор цом”-ын эздийнхээ бүтээлд шаардагдах бүх зардалыг гаргах юм байна.


















