Яруу найрагч, сэтгүүлч Б.Батхолбоогийн “Хавар л би чамаас хагацаж эс чадна” ном хэвлэгдлээ
яруу найрагч, сэтгүүлч Б.Батхолбоогийн “Хавар л би чамаас хагацаж эс чадна” ном хэвлэгдэж, уншигч олны гарт хүрч эхэлсэн байна.
Мэдээллийн алба

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч Баасанжавын Оролзод агсны нэрэмжит “Тогоруут нуурын айзам-II” анхны номын уралдааны дүн гарч, нийт 20 орчим бүтээл өрсөлдсөнөөс Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уугуул, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн сэтгүүлч, яруу найрагч Б.Батхолбоогийн “Хавар л би чамаас хагацаж эс чадна” яруу найргийн ном шалгарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.
“Тогоруут нуурын айзам” анхны номын уралдаан нь 18-30 насны анхны номоо гаргаагүй уран бүтээлчдийн бүтээлийг олон нийтэд хүргэх, сурталчлан таниулах зорилготой юм. Тус уралдаан ноднин жил анх удаа зохион байгуулагдсан бөгөөд Өвөрхангай аймгийн уугуул яруу найрагч Н.Оюунбилэг шалгарч, “Анхны намар хийгээд айсуй борооны бадгууд” номоо хэвлүүлж байсан билээ.
Тэгвэл яруу найрагч, сэтгүүлч Б.Батхолбоогийн “Хавар л би чамаас хагацаж эс чадна” ном хэвлэгдэж, уншигч олны гарт хүрч эхэлсэн байна.



















