Ёндонпэрэнлэйн Басхүү Азийн аварга болж, Төрийн дууллаа эгшиглүүллээ
финалд Японы Рёома Танакаг "иппон" үнэлгээгээр ялснаар Азийн аварга болж Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүллээ.
Мэдээллийн алба

Жүдо бөхийн 2022 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-7-нд Казахстаны нийслэл Нурсултан хотод болж байна. Тус тэмцээний эхний өдөр Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд зодоглолоо.
Тэрбээр эхэнд гоц мөргөж, 1/4 шигшээд АНЭУ-ын Гурам Завашвилиг вазаригаар, хагас шигшээд Узбекистаны Мухриддин Тилововыг, финалд Японы Рёома Танакаг "иппон" үнэлгээгээр ялснаар Азийн аварга болж Монгол Улсын Төрийн дууллаа эгшиглүүллээ.
Харин эрэгтэйчүүдийн 66 кг-д зодоглосон ОУХМ Б.Эрхэмбаяр хүрэл медалийн төлөөх барилдаанд С.Тилововт нэмэлт цагт вазаригаар ялагдсан байна.


















