Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ю.Цэдэнбал даргыг цагаатгах ажлын комисс байгуулна

Өчигдөр УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог “Цэдэнбалын гал голомт” ТББ-ын тэргүүлэгч гишүүн, хуульч Ц.Монгол, “Цэдэнбал Академи”-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Жамбалсүрэн нарыг хүлээн авч уулзсан байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ю.Цэдэнбал даргыг цагаатгах ажлын комисс байгуулна
Ю.Цэдэнбал даргыг цагаатгах ажлын комисс байгуулна. Зураг: МҮОНРТ

Өчигдөр УИХ-ын дэд дарга, цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог “Цэдэнбалын гал голомт” ТББ-ын тэргүүлэгч гишүүн, хуульч Ц.Монгол, “Цэдэнбал Академи”-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Жамбалсүрэн нарыг хүлээн авч уулзсан байна. Тэд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын Зөвлөлийн дарга, Батлан хамгаалах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалыг албан тушаалаас нь өөрчлөн түүний алдар цол, шагналыг хасч эх оронд нь ирүүлэхгүй нас бартал нь өөр улсад гэрийн хорионд байлгах замаар хэлмэгдүүлсэн хэмээн үзэж, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст хандаж байгаагаа илэрхийлжээ. Харин УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог нар “Ю.Цэдэнбалыг цагаатгах талаар ажлын хэсэг байгуулан ажиллуулж, энэ талаар яаралтай судална” гэжээ.

Хуваалцах