Юлимэр Рохас гурвын харайлтын дэлхийн аварга боллоо
Риогийн олимпийн наадмын мөнгөн медальт Венесуэлийн Юлимэр Рохас энэ удаад 14.91 метр харайж тэргүүн байрт шалгарчээ
Мэдээллийн алба

Английн Лондон хотноо болж байгаа 2017 оны хөнгөн атлетикийн ДАШТ-ий 4 дэх өдөр эмэгтэйчүүдийн гурвын харайлтын төрлийн аваргууд тодорч, олимпийн наадмын алт мөнгө хүрэл медалийн эзэд дахин эхний 3-р байрыг эзэлжээ. Ингэхдээ Риогийн олимпийн наадмын мөнгөн медальт Венесуэлийн Юлимэр Рохас энэ удаад 14.91 метр харайж тэргүүн байрт шалгарчээ. Тэгвэл Риогийн олимпийн наадмын алтан медальт, сүүлийн 2 ДАШТ-д дараалан түрүүлээд байсан Колумбын шилдэг тамирчин Катеринь Ибэргойн 14.89 метр харайж мөнгөн медаль хүртжээ. Харин Казахстаны тамирчин Рыпакова олимпод, дэлхийн АШТ-ий хүрэл медальт тамирчин болж, өөрийн амжилтаа бататгасан байна.


















