Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

"Юнайтэд Эйрлайнс" тавдугаар сарын 1-нээс Монгол Улсаас нислэг үйлдэх боллоо

Америкийн Нэгдсэн Улсын "Юнайтэд Эйрлайнс" ХХК 2025 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхэлж, Монгол Улсаас Япон Улсаар дамжин Америкийн Нэгдсэн Улс руу нислэг үйлдэх болсонтой холбогдуулан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Юнайтэд Эйрлайнс" тавдугаар сарын 1-нээс Монгол Улсаас нислэг үйлдэх боллоо
"Юнайтэд Эйрлайнс" тавдугаар сарын 1-нээс Монгол Улсаас нислэг үйлдэх боллоо. Зураг: МҮОНРТ

Америкийн Нэгдсэн Улсын "Юнайтэд Эйрлайнс" ХХК 2025 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхэлж, Монгол Улсаас Япон Улсаар дамжин Америкийн Нэгдсэн Улс руу нислэг үйлдэх болсонтой холбогдуулан “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК болон “Юнайтэд Эйрлайнс” ХХК хооронд “Зорчигчийн аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр үзэглэлээ.

Тус гэрээ нь Олон улсын эрх зүйн хэм хэмжээнээс гадна, Америкийн Нэгдсэн Улсын агаарын тээврийн стандартыг хангахын сацуу нэмэлт үйлчилгээнүүд тусгагдсанаараа онцлогтой гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.

Хуваалцах