Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“ЮНЕСКО ба Монгол Улс” номын нээлт өнөөдөр болно

“Дэлхийд данслагдсан монгол соёлын өв” үзэсгэлэнд Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн байгалийн болон соёлын өвүүдийн гэрэл зургуудийг дэлгэх юм байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“ЮНЕСКО ба Монгол Улс” номын нээлт өнөөдөр болно
“ЮНЕСКО ба Монгол Улс” номын нээлт өнөөдөр болно. Зураг: МҮОНРТ

“ЮНЕСКО ба Монгол Улс” номын нээлт өнөөдөр Гадаад харилцааны яамны “Номин” танхимд болно.

Мөн энэ үеэр “Дэлхийд данслагдсан монгол соёлын өв” гэрэл зургийн үзэсгэлэнг нээлтээ хийнэ.

Энэ нь Монгол Улс ЮНЕСКО-ийн гишүүн болсны 55 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм.

Тодруулбал, 1962 оны арваннэгдүгээр сарын 1-нд Монгол Улс ЮНЕСКО-ийн 108 дахь гишүүн орон болж байжээ.

“Дэлхийд данслагдсан монгол соёлын өв” үзэсгэлэнд Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн байгалийн болон соёлын өвүүдийн гэрэл зургуудийг дэлгэх юм байна. Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн 30 орчим өв байдаг бөгөөд уг үзэсгэлэнгээр эдгээр өвүүдийг олон нийтэд сурталчлан таниулах аж.

Хуваалцах