Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

З.Баттулга дахин “Алтан бөмбөг”-ийн эзэн болох уу

Тэрбээр өнгөрсөн жил “Алтан бөмбөг”-ийн “Шилдэг эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч” шагналыг хүртсэн билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
З.Баттулга дахин “Алтан бөмбөг”-ийн эзэн болох уу
З.Баттулга дахин “Алтан бөмбөг”-ийн эзэн болох уу. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн холбооны оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын ажиллагааны “Шилдэг эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч” номинацид “Эрчим” клубийн ахлах болон Монголын үндэсний шигшээ багийн туслах дасгалжуулагч З.Баттулга нэр дэвшиж байна.

Тэрбээр өнгөрсөн жил “Алтан бөмбөг”-ийн “Шилдэг эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч” шагналыг хүртсэн билээ.

Энэ жилийн хувьд “Эрчим” клубийг гурав дахь жилдээ “Хүрхрээ үндэсний лиг”-ийн аваргын тавцанд хөтлөн гаргаж, үндэсний лигийн 11 дэх түрүүгээ авахын зэрэгцээ “Эрчим” клубийг үндэсний лигт гурван улирал дараалан аваргалсан анхны баг болгожээ.

Монголын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээнд багтайгаа гурав дараалан түрүүлж, “МХБХ-ны цом”-ын тэмцээний хагас шигшээд үлдсэн байна.

Үндэсний шигшээ багийн туслах дасгалжуулагчийн албыг хашдаг З.Баттулга Монголын 19 хүртэлх насны шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн статустайгаар “Азийн 19 хүртэлх насны АШТ-ий эрхийн төлөөх тэмцээн”-д оролцсон зэргийг нь үндэслэн түүнийг ийнхүү нэр дэвшүүлж буй гэнэ.

Хуваалцах