Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

З.Ирээдүй “Стронгмен” тэмцээний хошой аварга боллоо

Хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан тус тэмцээнд 12 хүчтэн гурван төрөлд эр бяр сорин өрсөлдлөө.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
З.Ирээдүй “Стронгмен” тэмцээний хошой аварга боллоо
З.Ирээдүй “Стронгмен” тэмцээний хошой аварга боллоо. Зураг: МҮОНРТ

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо, “Мөнххада” компанитай хамтран “Мөнххада стронгмен-2022” тэмцээнийг энэ сарын 9-нд зохион байгуулав. Хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан тус тэмцээнд 12 хүчтэн гурван төрөлд эр бяр сорин өрсөлдлөө.

Ийн нийлбэр дүнгээр Багануур дүүргийн тамирчин З.Ирээдүй тэргүүлсэн бөгөөд өнгөрсөн жил мөн тус тэмцээний аварга болж байжээ. Харин Ц.Батзориг, П.Ууганбаатар нар “Мөнххада стронгмен-2022” тэмцээнд удаалав. Тухайлбал, тамирчид эхний сорил болох 1.4 тонн жинтэй “RAV-4” автомашин өргөж өрсөлдөхөд П.Ууганбаатар 25 удаа өргөж энэ сорилд түрүүлсэн нь онцгой амжилт байв.

Мөн “Мөнххада стронгмен-2022” тэмцээний оролцогчид 2.5 тонн жинтэй “Land Cruiser 300” автомашин өргөж өрсөлдөхөд цор ганц тамирчин биелүүлсэн нь тус тэмцээнд аваргалсан З.Ирээдүй байв. Тэрбээр “Land Cruiser 300” автомашиныг газраас гурван удаа өргөжээ.

Түүнчлэн зориулалтын налуу тавцанд байрлуулсан “RAV-4” автомашиныг атгах төрлийн тэмцээн болоход Ц.Батзориг түрүүлсэн бол төгсгөлд нь “Land Cruiser 300” автомашин ачсан ачилтын машиныг 30 метр газар чирэх тэмцээн болсон бөгөөд Орхон аймгийн тамирчин Ц.Батзориг 30 метр замыг туулан түрүүлсэн юм. Тэрбээр зургаан тонн жинтэй автомашин(ачилтын авто машин дээр “Land Cruiser 300” ачсан байв)-ыг 30 метр газар чирсэн цор ганц тамирчин юм.

Сонирхуулахад, Тус тэмцээнийг МПНХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат дасгалжуулагч Д.Баттулга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, МПНХ-ны менежер Б.Энхбаяр нар шүүжээ.

Хуваалцах