Загджавын Мэндсайханы хул соёолон түрүүллээ
Хурдан соёолонгийн уралдаанд 195 үрээ бүртгүүлснээс 128 соёолон гарааны зурхай руу хөдөлсөн.
Мэдээллийн алба

“Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаан Хүй долоон худагт өнөөдөр боллоо.
Хурдан соёолонгийн уралдаанд 195 үрээ бүртгүүлснээс 128 соёолон гарааны зурхай руу хөдөлсөн.
Энэ жилийн наадамд Ховд аймгийн Мянгад сумын харьяат Загджавын Мэндсайханы хул соёолон түрүүллээ.
Аман хүзүүнд Хэнтий аймгийн Норовлин сумын Н.Мөнхийн бор, Айргийн гуравт, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Б.Гантулгын хээр, Айргийн дөрөвт, Сүхбаатар аймгийн Баян-Дэлгэр сумын уяач Д.Аваасүрэнгийн хээр халзан соёолон, Айргийн тавд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Б.Баярмагнайгийн бор соёолон хурдаллаа.


















