Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Зайсан” баг тэргүүлж, “Улаанбаатар” аман хүзүүдлээ

Тэмцээний аварга баг 10 мянга, үзүүрлэсэн баг 5000 ам.доллар, Манилагийн Их Дуулгад оролцох эрхээр шагнуулсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Зайсан” баг тэргүүлж, “Улаанбаатар” аман хүзүүдлээ
“Зайсан” баг тэргүүлж, “Улаанбаатар” аман хүзүүдлээ. Зураг: МҮОНРТ

ФИБА 3х3 Манила их дуулга тэмцээний эрх олгох “Ulaanbaatar Super Quest” тэмцээн “Улаанбаатар палас рояал 3х3” танхимд боллоо.

Тэмцээний аварга баг 10 мянга, үзүүрлэсэн баг 5000 ам.доллар, Манилагийн Их Дуулгад оролцох эрхээр шагнуулсан юм.

Филиппин Улсын “Манила”, “Себу”, Японы “Ёкохама”, манай улсаас “Амгалан”, “Зайсан”, “Завхан”, “Улаанбаатар”, “Сансар” баг оролцов.

Финалд “Зайсан” баг “Улаанбаатар”-ыг 21:17 ялж, аварга боллоо.

Тэмцээний дүн

1, Зайсан ММС Энержи

2, Улаанбаатар ММС Энержи

3, Завхан ММС Энержи

Шилдэг тоглогч

Г.Ган-Эрдэнэ - Зайсан ММС Энержи

Мэргэн буудагчид

  1. Gan-Erdene Gantsolmon (Zaisan, MGL) 63 оноо

  2. Delgernyam Davaasambuu (Ulaanbaatar, MGL) 40 оноо

  3. Henry Iloka (Manila, PHI) 33 оноо

  4. Steve Sir (Ulaanbaatar, MGL) 32 оноо

  5. Enkhsaikhan Bayarsaikhan (Zavkhan, MGL) 31 оноо

Хуваалцах