Зайсан толгой орчмын замын хөдөлгөөнийг хаана
Тохижилтын ажилтай холбоотойгоор Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө цогцолборыг сэргээн засварлаж байгаа бөгөөд энэ сарын 12, 13-ны өдрүүдэд Зайсан толгой орчмын хөдөлгөөнийг түр хугацаанд хаахаар болжээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Халхын голын 1939 оны дайны ялалтын 75 жилийн ойг улс орон даяар тэмдэглэхээр шийдвэрлэсэн.
Ойн ажлын хүрээнд ОХУ-аас хүндэт зочид төлөөлөгчид Улаанбаатар хотноо хүрэлцэн ирэх юм. Тиймээс ойг угтаж халхын голын дайны холбогдолтой хөшөө, дурсгалт газруудыг сэргээн засварлах тохижилтын ажил нийслэлд өрнөж байна.