Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зайсангийн аманд баригдаж буй барилга, байгууламжид шалгалт хийлээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсангийн аманд газар ашиглан барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын газар ашиглах гэрээ, зориулалт, батлагдсан ерөнхий төлөвлөгөө болон зураг төсөл, барилга угсралтын ажлын явц, б

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Зайсангийн аманд баригдаж буй барилга, байгууламжид шалгалт хийлээ
Зайсангийн аманд баригдаж буй барилга, байгууламжид шалгалт хийлээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсангийн аманд газар ашиглан барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын газар ашиглах гэрээ, зориулалт, батлагдсан ерөнхий төлөвлөгөө болон зураг төсөл, барилга угсралтын ажлын явц, барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, баримт бичгийн бүрдүүлэлтийн байдалд хяналт шалгалтыг хийлээ.

Удирдамжийн хүрээнд 31 иргэн, ах, ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг газар дээр нь шалгасан ба 17 нь ирж холбогдох бичиг баримтыг шалгуулаад байна. Үүнээс 3 нь газрын зориулалтын дагуу /аялал жуулчлал/ ашиглаж байгаа, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр захирамжаар гэр бүлийн хэрэгцээнд ахуйн зориулалтаар 3 иргэнд олгосон газар дээр барилга баригдаж байгаа, үлдсэн 25 иргэн, аж ахуйн нэгж байгууллага зориулалт өөрчлөн барилга угсралтын ажил гүйцэтгэж байна.

Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр захирамжаар гэр бүлийн хэрэгцээнд ахуйн зориулалтаар 3 иргэнд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан, олгосон газар дээр барилга байгууламж баригдаж байгаа, 2 иргэн Туул голын онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барьж байгаа, 11 иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг аялал жуулчлалын зориулалтаар хийлгэсэн боловч барилга байгууламж барьсан, 2014 онд байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр, байгаль орчныг хамгаалах тухайн жилийн төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлээгүй, 2013 оны байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн биелэлтийг гаргаж холбогдох газарт тайлагнаагүй, гүний худгуудад тоолуур байршуулж баталгаажуулаагүй, ус ашиглах зөвшөөрөлгүй, дүгнэлт, гэрээгүй, орчны цэвэрлэгээ хангалтгүй, хатуу хог, хаягдлыг ил задгай хаясан, ахуйн бохир цуглуулах зориулалтын цооноггүй, бие засах газрыг ил задгай газарт нүх ухаж, бохирыг хөрсөнд шингээж байгаа зэрэг нийтлэг зөрчил илэрсэн.

Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах талаар улсын байцаагчийн хамтарсан албан шаардлагыг 15 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хүргүүллээ.

Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар холбогдох хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах талаар албан бичгийг хүргүүллээ.

Энэхүү шалгалтын хүрээнд 7 аж ахуйн нэгж байгууллагад 1750,0 мянган төгрөгийн захиргааны арга хэмжээ тооцон барагдуулаад байна.

Түүнчлэн шалгалтад хамрагдсан дээрх байгууллагуудын удирдлага, менежер болон холбогдох мэргэжилтэн, ажилтан нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн ажиллалаа.

Хуваалцах