Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Залуу жүдочид Португал улсыг зорилоо

жүдо бөхийн шигшээ багийн шинэ тамирчид болон “Мон-Алтиус Цагаанбаатар” ахлах сургуулийн залуу тамирчдаас бүрдсэн баг 2023 оны анхны тэмцээндээ оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Залуу жүдочид Португал улсыг зорилоо
Залуу жүдочид Португал улсыг зорилоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын жүдо бөхийн шигшээ багийн шинэ тамирчид болон “Мон-Алтиус Цагаанбаатар” ахлах сургуулийн залуу тамирчдаас бүрдсэн баг 2023 оны анхны тэмцээндээ оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Тодруулбал, 2021 оны Өсвөр үеийн Ази тивийн аварга /-57кг/ О.Оюунчимэг (18 нас), 2022 оны Өсвөр үеийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн /-52кг/ М.Нандин-Эрдэнэ (17 нас), /-70кг/ Б.Ням-Эрдэнэ (18 нас), 2023 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний -63кг-д мөнгөн медаль хүртсэн залуу тамирчин Д.Есүй (16 нас), 2023 оны Монгол Улсын аварга /-78 кг/ О.Хүслэн (19 нас) болон “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн /-52 кг/ Б.Уранзаяа (19 нас), /-60 кг/ Н.Мэндсайхан (20 нас) зэрэг тамирчнаас бүрдсэн залуу баг Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны анхны Гран-при ангиллын тэмцээнд зодоглох гэж байна. Тус тэмцээн энэ сарын 27-29-нд Португалын Алмада хотод болно.

Хуваалцах