Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Залуу хүн-2015” цуврал лекцийн тав дахь зочноор Д.Батбаяр уригдлаа

Монголын Залуучуудын Холбооноос уламжлал болгон зохион явуулж ирсэн “Залуу хүн” цуврал лекцийн энэ хаврын тав дахь зочноор шинэхэн үүрэгт ажилдаа томилогдоод буй Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгч,

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Залуу хүн-2015” цуврал лекцийн тав дахь зочноор Д.Батбаяр уригдлаа
“Залуу хүн-2015” цуврал лекцийн тав дахь зочноор Д.Батбаяр уригдлаа. Зураг: МҮОНРТ

Монголын Залуучуудын Холбооноос уламжлал болгон зохион явуулж ирсэн “Залуу хүн” цуврал лекцийн энэ хаврын тав дахь зочноор шинэхэн үүрэгт ажилдаа томилогдоод буй Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгч, МЗХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Батбаяр уригдлаа. Тэрбээр “Манлайлал-Оролцоо-Хөгжил” сэдвийн хүрээнд илтгэл тавихаар болсон байна.

Залуу хүн цуврал лекц энэ баасан гараг буюу дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн 17 цаг 37 минутад МЗХ-ны Залуус танхимд болно. “Залуу хүн” лекцийг сонирхох хүсэлтэй залуусыг онлайнаар бүртгэж байгаа билээ. Иймд энэ хаврын 10 цуврал лекцэнд амжилттайгаар тасралтгүй хамрагдсан залуусыг МЗХ-ны үйл ажиллагаанд нээлттэй хамрагдах эрх олгохын зэрэгцээ батламж гардуулж баталгаажуулахаар болжээ.

Хуваалцах