Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Залуу тамирчид явган аялал хийлээ

Монголын үндэсний олимпын хорооны дэргэдэх Тамирчдын комиссоос Азийн олимпын зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж буй “Тамирчин төвтэй төсөл” хөтөлбөр амралтын өдрөөр амжилттай үргэлжилж дууслаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Залуу тамирчид явган аялал хийлээ
Залуу тамирчид явган аялал хийлээ. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний олимпын хорооны дэргэдэх Тамирчдын комиссоос Азийн олимпын зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж буй “Тамирчин төвтэй төсөл” хөтөлбөр амралтын өдрөөр амжилттай үргэлжилж дууслаа. Хөтөлбөрийн сүүлийн өдөр олимпын төрлийн спортын тамирчид Манзушир хийдээс Цэцэ-гүн оргил гэсэн маршрутаар явган аялал хийв.

Баг тамирчдыг Тамирчдын комиссын дарга, “Рио-2016” олимпын хүрэл медальт Д.Отгондалай, “Бээжин-2008” олимпын мөнгөн медальт П.Сэрдамба, “Рио-2016” олимпын оролцогч Б.Дөлгөөн, “Бээжин-2022” өвлийн олимпын оролцогч А.Энхтуул, Тамирчин дэмжих комиссын гишүүн Э.Мөнхболд нар ахалж явав.

Тус аяллын үеэр залуу тамирчид үнэтэй цэнтэй зөвлөгөө сонсож, туршлага мэдээллээ хоорондоо солилцож, хөгжөөнт тоглоом тоглох зэргээр нэг өдрийг идэвхтэй өнгөрөөлөө.

Тамирчдын комиссын зүгээс залуу тамирчдын аяллыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөжээ.

Хуваалцах