Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Залуу тариаланч" төслийг хэрэгжүүлнэ

Хүнсний ногооны үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэхэд залуучуудыг татан оролцуулах, ахмад ногоочдын туршлагыг залуучуудад өвлүүлэх, төрөөс хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг зорилтот бүлэгт хүргэж, нийгэмд үзүүлэх үр өгөөжийг нь дээшлүүлэх зорилгоор Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай зөвшөлцсөни

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Залуу тариаланч" төслийг хэрэгжүүлнэ
"Залуу тариаланч" төслийг хэрэгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Хүнсний ногооны үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэхэд залуучуудыг татан оролцуулах, ахмад ногоочдын туршлагыг залуучуудад өвлүүлэх, төрөөс хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг зорилтот бүлэгт хүргэж, нийгэмд үзүүлэх үр өгөөжийг нь дээшлүүлэх зорилгоор Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай зөвшөлцсөний дагуу “Залуу тариаланч” төслийн саналыг хамтран боловсруулж бэлэн болгожээ.

Зүүн бүсэд тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор 40.0 мянган тоннын багтаамжтай үр тарианы элеваторын аж ахуй байгуулах төслийн саналыг боловсруулсан байна. Шинээр байгуулагдаж байгаа зоорь, худалдааны төвүүдийг түшиглэн төмс, хүнсний ногоо хадгалан борлуулах логистик сүлжээ байгуулж, ногоочдын борлуулалтыг дэмжих, ченжийн дамжлагыг багасгах, хэрэглэгчдийг аюулгүй бүтээгдэхүүнээр хангах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Таримал ургамлын ургацыг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах зорилгоор Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан 10 тонн үр ариутгалын бодис, 11.5 тн тарилтын үеийн хог ургамал устгах ургамал хамгааллын бодис, 130.0 мянган га талбайд хиймийн уринш боловсруулахад шаардагдах 500 тн гербицид, 5000 тн нийлмэл бордоог нийлүүлж тариаланчдад хөнгөлөлттэй нөхцлөөр олгох ажлыг зохион байгуулж байна.

Хуваалцах