Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Залуу үе” шатрын аварга шалгаруулах тэмцээний аваргууд тодорлоо

Cүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбатын нэрэмжит болгон зохион байгуулсан энэхүү тэмцээний ивээн тэтгэгчээр BDA академи ажиллажээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Залуу үе” шатрын аварга шалгаруулах тэмцээний аваргууд тодорлоо
“Залуу үе” шатрын аварга шалгаруулах тэмцээний аваргууд тодорлоо. Зураг: МҮОНРТ

“Залуу үе” шатрын аварга шалгаруулах анхны тэмцээн өчигдөр амжилттай болж өндөрлөлөө.

Оюуны спортыг түгээн дэлгэрүүлэх, залуу шатарчдын ур чадварыг дээшлүүлэх зорилготой тус тэмцээнийг шатрын спортыг дэмжигч, хуульч Д.Орхонтуул санаачлан, Монголын шатрын холбоо, Сүхбаатар дүүргийн ИТХ, Сүхбаатар дүүргийн Залуучуудын холбоо хамтран зохион байгуулсан юм.

Cүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбатын нэрэмжит болгон зохион байгуулсан энэхүү тэмцээний ивээн тэтгэгчээр BDA академи ажиллажээ.

Тус тэмцээнд Сүхбаатар дүүргийн хороо бүрээс шалгарсан 30 шилдэг шатарчин өрсөлдсөнөөс тэргүүн байрыг А.Ананд, удаах байрыг Ц.Төгөлдөр, гутгаар байрыг Г.Буянбат, дэд байрыг Г.Алтанзул, Б.Батцэцэг нар эзэлсэн юм.

Хуваалцах