Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Залуу зохиолчид нөгөөдөр цусаа хандивлана

Монголын Залуу Зохиолчдын Нэгдэлийн зохиолч, яруу найрагч залуус нөгөөдөр өглөө Цус судлалын үндэсний төвд цусаа хандивлахаар болжээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Залуу зохиолчид нөгөөдөр цусаа хандивлана
Залуу зохиолчид нөгөөдөр цусаа хандивлана. Зураг: МҮОНРТ

Монголын Залуу Зохиолчдын Нэгдэлийн зохиолч, яруу найрагч залуус нөгөөдөр өглөө Цус судлалын үндэсний төвд цусаа хандивлахаар болжээ. Тус төв энэ онд өнгөрсөн онтой харьцуулахад 10 гаруй хувь илүү цус цуглуулсан ч бүлгийн хувьд нөөц хомсдолтой байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, жил бүр цусны бүлгээр ялгаатай өвчлөл, хэрэглээ ихэсч байгаа юм байна.

Дэлхий дээр өдөрт 800 ээж төрөхийн хүндрэлээс болж амиа алддаг. Үүний гуравны нэг нь Зүүн өмнөд Азийн иргэд байдаг бөгөөд манай улсын эхийн эндэгдлийн ихэнх хувийг цус алдсантай холбон тайлбарладаг байна. Эмч нарын ярьж буйгаар осол гэмтэл, мэс ажилбарын үеэр цусны хэрэгцээ шаардлага нэмэгддэг аж. Энэ мэтчилэн гэнэтийн аюулд өртөгсөд, ээжүүдэд зориулан залуу зохиолчид цусаа хандивлах юм. Тэд олон нийтэд цусаа хандивлаж, хүний алтан амь аврахыг уриалж байв.

Хуваалцах