Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Залуучууд Азийн АШТ-ээс гурван медаль хүртлээ

Бөхийн төрлүүдийн “U15”, “U20” насны Азийн аварга шалгаруулах тэмцээн долоодугаар сарын 2-10-нд Бахрайны Манама хотод боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Залуучууд Азийн АШТ-ээс гурван медаль хүртлээ
Залуучууд Азийн АШТ-ээс гурван медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Бөхийн төрлүүдийн “U15”, “U20” насны Азийн аварга шалгаруулах тэмцээн долоодугаар сарын 2-10-нд Бахрайны Манама хотод боллоо.

"U20" насны буюу залуучууд ангилалд манай улсаас эрэгтэй 8, эмэгтэй 5 тамирчин барилдснаас нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв.

Тодруулбал, 86 кг-ын жинд Төв аймгийн тамирчин Наадамбатын Батбилгүүн мөнгө, эмэгтэйчүүдийн 50 кг-д Төв аймгийн тамирчин Энхбатын Золжаргал, 53 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Энхболдын Буман-Аюуш нар хүрэл медалийн эзэн боллоо.

Хуваалцах