Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Залуучуудын ДАШТ-д манайхаас гурван тамирчин өрсөлдлөө

Энэ удаагийн тэмцээнийг манай улсаас олон улсын шүүгч Л.Одгэрэл дэнсэлж байна. Тэмцээн энэ сарын 23-нд өндөрлөнө.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Залуучуудын ДАШТ-д манайхаас гурван тамирчин өрсөлдлөө
Залуучуудын ДАШТ-д манайхаас гурван тамирчин өрсөлдлөө. Зураг: МҮОНРТ

Японы Токио хотноо хүндийг өргөлтийн залуучуудын ДАШТ үргэлжилж байна. Зургадугаар сарын 16-нд эхэлсэн энэхүү тэмцээнд 31 орны тамирчид эрэгтэй, эмэгтэй тус бүр найман жинд өрсөлдөж буй.

Монголын тамирчдын тэмцээн өчигдөр өндөрлөсөн бөгөөд гурван эмэгтэй оролцсон юм. Тодруулбал 53 кг-д Б.Золбоо 163 кг /74+89/ өргөж, 12, Ч.Нямзул 154 кг /68+86/ өргөж, 16 дугаар байр эзэллээ.

Энэ жинд нийт 18 тамирчин өрсөлдсөн бөгөөд БНХАУ, Украин, Беларусын тамирчин эхний байрт оржээ. Мөн эмэгтэйчүүдийн 63 кг-д оролцсон ОУХМ Г.Анужин харамсалтай нь эхний захиалгадаа бүдэрчээ.

Энэ удаагийн тэмцээнийг манай улсаас олон улсын шүүгч Л.Одгэрэл дэнсэлж байна. Тэмцээн энэ сарын 23-нд өндөрлөнө.

Хуваалцах