Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Залуучуудын хөгжил” эрдэм шинжилгээний бага хуралд болно

Монгол Улсад залуучуудын хүний эрхийн байдал, өнөөгийн залуучуудын амьдралд тулгамдаж буй асуудал, хүчин зүйлсийн нөлөөллийг салбар бүрээр нь судалж, тоо баримт, судалгаа, мэдээллийн сан бий болгох, асуудлыг шийдвэрлэх арга замыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр дэвшүүлэн гаргах зорилгоор "Залуучуудын

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Залуучуудын хөгжил” эрдэм шинжилгээний бага хуралд болно
“Залуучуудын хөгжил” эрдэм шинжилгээний бага хуралд болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад залуучуудын хүний эрхийн байдал, өнөөгийн залуучуудын амьдралд тулгамдаж буй асуудал, хүчин зүйлсийн нөлөөллийг салбар бүрээр нь судалж, тоо баримт, судалгаа, мэдээллийн сан бий болгох, асуудлыг шийдвэрлэх арга замыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр дэвшүүлэн гаргах зорилгоор "Залуучуудын хөгжил" эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах гэж байна.

Тус хуралд их, дээд сургуулиудын эрдэмтэн багш, судалгаа шинжилгээний ажилтан, ахмад багш, судлаачид, оюутан, залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, нийгмийн болон бусад салбарын ажилтнууд оролцох бөгөөд хурлын үеэр залуучуудын эрх, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, оролцоо, орон сууц зэрэг асуудлын хүрээнд ярилцах юм.

“Залуучуудын хөгжил” эрдэм шинжилгээний бага хуралд хэлэлцүүлэх илтгэлийг энэ сарын 21-ний өдрийг хүртэл хүлээн авах бөгөөд шалгаруулалтын талаарх дэлгэрэнгүйг ЭНДЭЭС хүлээн авч уншаарай.

Хуваалцах