Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Залуучуудын олимпийн III их наадам хөшгөө нээв

Аравдугаар сарын 06-18-нд Залуучуудын олимпийн III их наадам зохиогдох бөгөөд дэлхийн 206 улсын 4,600 гаруй тамирчид оролцох юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Залуучуудын олимпийн III их наадам хөшгөө нээв
Залуучуудын олимпийн III их наадам хөшгөө нээв. Зураг: МҮОНРТ

Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотноо Залуучуудын олимпийн III их наадам өчигдөр хөшгөө нээв.

Аравдугаар сарын 06-18-нд Залуучуудын олимпийн III их наадам зохиогдох бөгөөд дэлхийн 206 улсын 4,600 гаруй тамирчид оролцох юм.

Спортын 32 төрлөөр 241 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх энэ удаагийн наадамд Монгол улсын баг спортын зургаан төрөлд 11 тамирчин, есөн дасгалжуулагч албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй оролцохоор Аргентин Улсыг зорьсон билээ.

Хуваалцах