Залуучуудын өвлийн олимпод 1900 орчим тамирчин өрсөлдөнө
Залуучуудын өвлийн олимпод 1900 орчим тамирчин өвлийн спортын үндсэн долоон төрөлд 81 багц медалийн төлөө өрсөлдөнө. Зохион байгуулагчид Пёнчаны өвлийн олимпын үеэр ашигласан цөөнгүй төхөөрөмжийг Канвоны залуучуудын олимпод дахин ашиглах юм байна.
Мэдээллийн алба

Залуучуудын өвлийн олимп 2024 онд БНСУ-ын Канвонд болно. ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл Залуучуудын өвлийн олимпын ганцаарчилсан төрлийн тэмцээн уралдааны эрх олгох зарчмыг баталлаа. Энэ дагуу тус олимпын эрхийн бүх тэмцээн 2023 оны арванхоёрдугаар сард багтан дууссан байх ёстой аж. Улмаар 2024 оны нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд Залуучуудын олимпын наадам болох юм байна.
Залуучуудын өвлийн олимпод 1900 орчим тамирчин өвлийн спортын үндсэн долоон төрөлд 81 багц медалийн төлөө өрсөлдөнө. Зохион байгуулагчид Пёнчаны өвлийн олимпын үеэр ашигласан цөөнгүй төхөөрөмжийг Канвоны залуучуудын олимпод дахин ашиглах юм байна.
Сонирхуулахад, Монгол Улсаас өмнө нь Лозанны олимпод биатлон, цанын төрлөөр зургаан тамирчин оролцжээ.


















