Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Залуус "Авлигын хэрэг"-ийг өршөөлд хамруулахыг эсэргүүцэв

Өршөөлийн хууль залуусыг сэрээжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Залуус "Авлигын хэрэг"-ийг өршөөлд хамруулахыг эсэргүүцэв
Залуус "Авлигын хэрэг"-ийг өршөөлд хамруулахыг эсэргүүцэв. Зураг: МҮОНРТ

Өршөөлийн хууль залуусыг сэрээжээ. Өнөөдөр 11.30-д фейсбүүк хэрэглэгч хэсэг залуус нэгдэж, улстөрийн акц зохион байгууллаа. Монголын либерал намынхан тэргүүтэй тэдгээр залуус 30 гаруй автомашинтай Төрийн ордон, төв талбайг тойрч Өршөөлийн хуулиар авлига, албан тушаалын хэргийг хамруулсныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв.

Тэд "Чингис" зочид буудлын дэргэд цугларан, төв талбайг зорьж, Төрийн ордон, төв талбайг тойрон Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд очиж, лоозон барьж зогсчээ.

Залуус УИХ-ын дарга, бүлгийн дарга нарт шаардлага хүргүүлж, авлигын хэргийг өршөөлд хамруулахгүй байхыг уриалснаас гадна хуулийг батлахад дэмжсэн УИХ-ын гишүүдийн нэрийг ил болгохыг шаардсан байна.

Хуваалцах