Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Залуус Эрдэнэтийн ирээдүй” сургалт зохион байгуулагдана

“Залуус Эрдэнэтийн ирээдүй” хувь хүний хөгжлийн сургалт зохион байгуулагдана. Улаанбаатар хот дахь Орхон аймгийн Залуучуудын холбооноос санаачлан нийслэл хотод ажиллаж, амьдарч, суралцаж буй Эрдэнэт хотын залуучуудынхаа дунд

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Залуус Эрдэнэтийн ирээдүй” сургалт зохион байгуулагдана
“Залуус Эрдэнэтийн ирээдүй” сургалт зохион байгуулагдана. Зураг: МҮОНРТ

“Залуус Эрдэнэтийн ирээдүй” хувь хүний хөгжлийн сургалт зохион байгуулагдана. Улаанбаатар хот дахь Орхон аймгийн Залуучуудын холбооноос санаачлан нийслэл хотод ажиллаж, амьдарч, суралцаж буй Эрдэнэт хотын залуучуудынхаа дунд “Залуус-Эрдэнэтийн ирээдүй”- Хувь хүний хөгжлийн сургалтыг энэ сарын 3-10 өдрүүдэд Тусгаар Тогтнолын ордонд зохион байгуулах гэж байна.

Энэхүү лекц, сургалтанд хичээл заах багш нар Эрдэнэт хотоос гаралтай залуучууд бөгөөд УИХ-ын гишүүн О.Содбилэг залуучуудаа манлайлан тус арга хэмжээг зохион байгуулж байгаа ажээ. Лекц, сургалт энэ сарын 10-14 өдрүүдэд Эрдэнэт хотноо үргэлжлэх ба Эрдэнэт хотын бүх их, дээд сургууль, ЕБС-ууд дээр очихоор төлөвлөж байгаа юм байна.

Эрдэнэт хотынхоо төдийгүй МонголУлсынхаа залуучуудын дунд өөрсдийн салбар бүртээ манлайлан яваа эдгээр залуучуудын лекцэнд хүрэлцэн ирж бусдаасаа суралцан амжилтын зүг хамтдаа алхахыг Эрдэнэтийн залуусдаа уриалж байна. Шинийг санаачлагч, нийгмийн манлайлагч оюуны түүчээ болсон залуучуудынхаа цаашдын ажил үйлсэд улам их амжилт хүсье.

Хуваалцах