Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Залуус гэр бүлийн боловсролд суралцана

Монголын залуучуудын холбооны Гэр бүлийн байнгын хорооноос 11 дүгээр сарын турш Залуучуудад гэр бүлийн боловсрол олгох сургалтыг явуулахаар боллоо.

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Залуус гэр бүлийн боловсролд суралцана
Залуус гэр бүлийн боловсролд суралцана. Зураг: МҮОНРТ

Монголын залуучуудын холбооны Гэр бүлийн байнгын хорооноос 11 дүгээр сарын турш Залуучуудад гэр бүлийн боловсрол олгох сургалтыг явуулахаар боллоо. Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас боловсруулсан “Залуу гэр бүлд гэр бүлийн боловсрол олгох нь” хөтөлбөрөөр тус сургалтыг явуулах гэнэ.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургуулийн оюутан залуусыг сургалтад оролцуулах ба гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн үнэ цэнэ, эхнэр нөхрийн эерэг харилцаа, түүний үр дүн, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга, нөхөн үржихүйн эрүүл мэнд, өрхийн төсвөө зөв хөтлөх боломж гэх мэт асуудлаар мэдлэг мэдээлэл өгөх юм.

Хуваалцах