Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Залууст 300 ажлын байр нээлттэй байна

МЗХ-ны дэргэдэх ” Залуучуудын хөдөлмөрийн төв бирж ” өнгөрсөн 9 сарын сүүлчээр “ Хүний нөөц бүрдүүлэлтийн аян”-г зохион байгуулж ажил олгогч байгууллагуудаас ирсэн байнгын болон цагийн ажлын байранд 400 гаруй залуусыг зуучилсан. Энэ ажил одоо ч үргэлжилж байна.

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Залууст 300 ажлын байр нээлттэй байна
Залууст 300 ажлын байр нээлттэй байна. Зураг: МҮОНРТ

МЗХ-ны дэргэдэх ” Залуучуудын хөдөлмөрийн төв бирж ” өнгөрсөн 9 сарын сүүлчээр “ Хүний нөөц бүрдүүлэлтийн аян”-г зохион байгуулж ажил олгогч байгууллагуудаас ирсэн байнгын болон цагийн ажлын байранд 400 гаруй залуусыг зуучилсан. Энэ ажил одоо ч үргэлжилж байна.

“Залуучуудын хөдөлмөрийн төв бирж”-д зөвхөн энэ долоо хоногт 300 гаруй нээлттэй ажлын байрны захиалга ирсэн байна. Тодруулбал, худалдагч касс, зөөгч, үйлчлэгч, тогооч, угаагч бэлтгэгч, мэргэшсэн нягтлан, нярав, борлуулагч, ачигч , худалдааны зөвлөхийн ажлын байрын санал ирсэн байна.

Харин барилгын салбарт гагнуурчин, сантехникч, засал чимэглэл, цахилгааны инженер, барилгын туслах ажилтаны ажлын байрны орон тоо эрэлттэй байгаа бөгөөд сонирхож буй залуус тус биржид хандахад хангалттай юм байна. Мөн долоо хоног бүрийн нэг дэх өдрийг ажлын байрны захиалга авах өдөр болгон зарлаж байгаа тул байгууллагууд тус өдөрт багтаж захиалгаа өгөхийг уриалж байна.

Хуваалцах