Зам барилгын “Полимер битум”-ыг дотооддоо үйлдвэрлэнэ
“ААШТО” ХХК нь Авто замын салбарын эрдэмтэн докторууд, судлаачидтай хамтран “Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд тохиромжтой полимер битум дотооддоо үйлдвэрлэх” инновацийн төслийг
Мэдээллийн алба

“ААШТО” ХХК нь Авто замын салбарын эрдэмтэн докторууд, судлаачидтай хамтран “Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд тохиромжтой полимер битум дотооддоо үйлдвэрлэх” инновацийн төслийг БСШУЯ-ны харьяа Шинжлэх ухаан технологийн сангаас хэрэгжүүлж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Шинжлэх ухаан технологийн сантай гэрээ байгуулан ажиллаж байна.
Уг төслөөс PG 64-46 ангиллын полимер битум боловсруулах ба өөрийн орны зам цаг уурын бүс бүрт тохирсон битум гаргах инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи боловсруулж, 200м орчим туршилтын зам барьж, жилийн 4 улиралд гарах өөрчлөлтөд ажиглалт судалгаа хийж, лабораторийн шинжилгээ хийж, сорилтыг дүгнэлтэд үндэслэн шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гарган боловсруулалт хийнэ.

Төслийн зорилго нь: Монгол орны зам цаг уурын бүс бүрд тохирсон авто замын хучилтад хэрэглэх полимер битум боловсруулж, технологийг нэвтрүүлснээр авто замын чанарыг дээшлүүлж, насжилтыг уртасган, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлснээр техник-ашиглалтын байдлыг сайжруулах юм.
Уг технологи боловсруулалтыг ”ААSHTO”- ХХК-ныбитумын үйлдвэрийн төслийн удирдагч, докторант Н.Бямба гүйцэтгэж байна.


















