Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зам тавих шинэ технологийг маргааш танилцуулна

Шинэчлэлийн Засгийн газрын бүтээн байгуулалтын ажил улс , орон даяар эрчимтэй өрнөж байна. Энэ талаар Засгийн газрын тэргүүн болоод холбогдох салбарын сайд, газрын дарга нар саяхан мэдээлэл хийсэн билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зам тавих шинэ технологийг маргааш танилцуулна
Зам тавих шинэ технологийг маргааш танилцуулна. Зураг: МҮОНРТ

Шинэчлэлийн Засгийн газрын бүтээн байгуулалтын ажил улс , орон даяар эрчимтэй өрнөж байна. Энэ талаар Засгийн газрын тэргүүн болоод холбогдох салбарын сайд, газрын дарга нар саяхан мэдээлэл хийсэн билээ.

Харин тус ажлын хүрээнд маргааш Налайхын замаас Багануур салдаг уулзварын эхлэл цэгээс Агуйтын хөтөл чиглэлийн 24.1 км авто замын шинэчлэлтийн ажлыг олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд зориулан нээлттэй үзүүлэхээр болж байна. Энэхүү нээлттэй үзүүлэх сургуулийн үеэр газар дээр нь хүйтэн аргаар дахин боловсруулах технологийг танилцуулах аж.

Өөрөөр хэлбэл энэ үеэр “Замын битум” ХХК-ийн ажиллагсадын хээрийн байр, сууц хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар, Талбайн хяналтыг лабораторийн болон халуун арга технологид ашиглагдах машин механизм тоног төхөөрөмжийн талаар, Хөрсийг боловсруулах технологид нэмэлт бодис хэрэглэх, шинээр туршиж байгаа технологийн талаар, Ажил гүйцэтгэх технологийн машин механизм, тоног төхөөрөмжийг үзүүлж, Газар дээр нь дахин боловсруулах арга технологийн талаар тус тус танилцуулах юм байна

Энэхүү үзүүлэх сургуулийг .АЗХЭШСТ-ийн хэлтсийн дарга Х.Хүрэлсүх, АЗХЭШСТ-ийн хэлтсийн дарга Л.Пүрэвсүрэн, “Замын Битум” ххк-ний гүйцэтгэх захирал Н.Цогтбаяр нар Зам тээврийн яам, Авто зам хяналт, эрдэм шинжилгээ судалгааны төвтэй хамтран удирдан зохион байгуулах ажээ.

Түлхүүр үг:Зам засварБүтээн байгуулалтХурдны зам
Хуваалцах