Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зам тээврийн ослын үед ажиллах хамтарсан дадлага, сургууль боллоо

Онцгой байдлын ерөнхий газраас Австрали улсын Гриффитын их сургууль, Канад Улсын Ванкувер хотын Галын газар болон Үндэсний хүнд түвшний аврах ажиллагааны газартай хамтран “Зам тээврийн ослын үед ажиллах хамтарсан дадлага, сургууль”-ийг Дархан-Уул аймагт зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зам тээврийн ослын үед ажиллах хамтарсан дадлага, сургууль боллоо
Зам тээврийн ослын үед ажиллах хамтарсан дадлага, сургууль боллоо. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газраас Австрали улсын Гриффитын их сургууль, Канад Улсын Ванкувер хотын Галын газар болон Үндэсний хүнд түвшний аврах ажиллагааны газартай хамтран “Зам тээврийн ослын үед ажиллах хамтарсан дадлага, сургууль”-ийг Дархан-Уул аймагт зохион байгууллаа.

Сургалтыг Австрали улсын Гриффитын их сургуулийн багш нар удирдан явуулсан бөгөөд сургалтад Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 20 гаруй аврагч хамрагдсан юм.

Энэ үеэр зам тээврийн ослын үед ажиллах арга ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцож, туршлагаа хуваалцсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах