Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Замын хөдөлгөөн зохицуулах албаны удирдах бүрэлдэхүүн сургалтад хамрагдлаа

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2019 оны дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар ажиллаж байгаа билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Замын хөдөлгөөн зохицуулах албаны удирдах бүрэлдэхүүн сургалтад хамрагдлаа
Замын хөдөлгөөн зохицуулах албаны удирдах бүрэлдэхүүн сургалтад хамрагдлаа. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2019 оны дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар ажиллаж байгаа билээ.

Тэгвэл тус сургуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд гамшгаас хамгаалах сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна.

Сургуулийн хүрээнд Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөн зохицуулах албаны удирдах бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн онцлог болоод газар хөдлөлтийн гамшгийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танхимын сургалт зохион байгууллаа.

Сургалтыг ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ, НОБГ-ын тэргүүн дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо, Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахмад Э.Энх-Амгалан нар удирдан явууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах