Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Замын-Үүд зангилаа ээлжийн ачилтын дээд амжилтаа шинэчлэн тогтоолоо

Замын-Үүд зангилааны хамт олон өмнө нь 2021 онд 291 вагон, 2022 оны зургадугаар сард 312 вагон ачиж байсан бол энэ сарын 5-нд 327 вагон ачиж, ачилтын дээд амжилт тогтоогоод байсан билээ. Тэгвэл арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн хоёр дугаар ээлжинд Замын-Үүд зангилааны хамт олон зөв төлөвлөлт, зөв зо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Замын-Үүд зангилаа ээлжийн ачилтын дээд амжилтаа шинэчлэн тогтоолоо
Замын-Үүд зангилаа ээлжийн ачилтын дээд амжилтаа шинэчлэн тогтоолоо. Зураг: МҮОНРТ

Замын-Үүд зангилааны хамт олон өмнө нь 2021 онд 291 вагон, 2022 оны зургадугаар сард 312 вагон ачиж байсан бол энэ сарын 5-нд 327 вагон ачиж, ачилтын дээд амжилт тогтоогоод байсан билээ. Тэгвэл арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн хоёр дугаар ээлжинд Замын-Үүд зангилааны хамт олон зөв төлөвлөлт, зөв зохион байгуулалтаар хөдөлгөөний аюулгүй байдал болон ачааны бүрэн бүтэн байдлыг бүрэн хангаж, 336 вагон ачиж, нарийн царигаар 234 вагон буулган ээлжийн ачилтын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.

Эх сурвалж: УБТЗ

Хуваалцах