Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэсэн байна

Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэсэн байна
Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэсэн байна. Зураг: МҮОНРТ

Наймдугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин аажим буурсан хэдий ч Хангай, Хэнтий нуруунаас эхтэй Хараа, Тэрэлж, Туул, Сөгнөгөр, Балж, Онон, Хэрлэн, Байдраг, Онги зэрэг голууд үерийн болон үерийн аюултай түвшинг даван үерлэсэн байна.

Иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж:

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх

-Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх

-Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих

-Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх

-Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзаарай.

Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.

Хуваалцах