Зарим хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцүүлэх хүсэлтийг УИХ-д хүргүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны долоодугаар сарын 2-нд болж, Засгийн газраас 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах
Мэдээллийн алба

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны долоодугаар сарын 2-нд болж, Засгийн газраас 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр хүсэлт хүргүүлэхээр тогтлоо.


















