Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Зарим сумын наадмын хөтөлбөрт саадтай морин уралдаан багтжээ

Тухайлбал Хэнтий аймгийн Дадал сумын баяр наадмын уралдаан тэмцээн зохион байгуулах комиссоос саадтай морин уралдааныг зохион байгуулах гэж байгаа аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зарим сумын наадмын хөтөлбөрт саадтай морин уралдаан багтжээ
Зарим сумын наадмын хөтөлбөрт саадтай морин уралдаан багтжээ. Зураг: МҮОНРТ

Зарим аймаг, сумын наадам маргааш эхэлнэ. Тодруулбал Архангай, Говь-Алтайн бүх сум, Баянхонгорын Жаргалант, Сэлэнгийн Сант, Сайхан болон Өмнөговийн Гурвантэс сумын наадам болох юм.

Баярын хөтөлбөрт үндэсний бөх, сурын харваа, шагайн харваа уламжлал ёсоор багтдаг. Тэгвэл зарим сумынхт саадтай морин уралдаан байхаар тогтжээ.

Тухайлбал Хэнтий аймгийн Дадал сумын баяр наадмын уралдаан тэмцээн зохион байгуулах комиссоос саадтай морин уралдааныг зохион байгуулах гэж байгаа аж.

Энэхүү уралдаанд оролцогч нэг мориор оролцох бөгөөд морь сэлгэж унахгүй байх дүрэмтэй юм байна. Тус сумын наадам долдугаар сарын 10, 11-нд болно.

Хуваалцах