Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга тодорлоо

Сонгон шалгаруулалтын зарыг Төрийн албаны зөвлөлийн csc.gov.mn цахим хуудсанд наймдугаар сарын 12-ноос эхлэн, ажлын 21 хоног байршуулж мэдээлсэн юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга тодорлоо
Зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга тодорлоо. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөл өчигдөр зохион байгууллаа. Сонгон шалгаруулалтын зарыг Төрийн албаны зөвлөлийн csc.gov.mn цахим хуудсанд наймдугаар сарын 12-ноос эхлэн, ажлын 21 хоног байршуулж мэдээлсэн юм.

Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхээр ирсэн 18 иргэний дөрөв нь тухайн ажлын байранд тавьж байгаа мэргэжил, мэргэшил, туршлагын шаардлага хангаагүй тул бүртгэхээс татгалзсан байна.

Шалгаруулалтад орсон иргэдээс:

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга - Д.Даваасүрэн

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга - Г.Баясгалан

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга - Г.Нандинжаргал

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга - Г.Өнөрбаяр

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга - Л.Баяртулга нар тус тус тэнцжээ.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан өмнөх хүмүүс шүүхэд гомдол гаргасан тул Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүгчээс ирүүлсэн захирамжийг хэрэгжүүлж, сонгон шалгаруулалтыг хойшлууллаа. Энэ яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд өрсөлдөхөөр зургаан хүн бүртгүүлсэн юм.

Эх сурвалж: Төрийн албаны зөвлөл

Хуваалцах