Засагт ханы хөх харчууд бэлтгэлийн журам гаргалаа
Говь-Алтай аймгийн “Хантайшир” бөхийн дэвжээний бөх, улсын гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Соронзонболд, улсын начин С.Багахүү нар өчигдөр уулзалдаж, наадмын бэлтгэлийнхээ талаар ярилцжээ.
Мэдээллийн алба

Засагт ханы хөх харчууд өнгөрсөн жил Цонжин болдогоос цааш долоон км газарт орших Заан Тэрэлжийн голын сав “Мандал” амралтын газарт байрлахдаа 100 гаруй бөхийг багтаасан бэлтгэл хийж байсан. Энэ жилийн хувьд мөн газар гарч, дассан газрын даавуу зөөлөн гэдгийг харуулах болов уу.