Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Улс төр

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирдол, нийслэлийн авто замын түгжрэл, мөн “Үндэсний баялгийн сан”-гийн талаар хэлэлцэж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр 08:00 цагт эхэллээ.

Хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирдол, нийслэлийн авто замын түгжрэл, мөн “Үндэсний баялгийн сан”-гийн талаар хэлэлцэж байна.

Үүнээс гадна УИХ-д өргөн барих Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын төсөл болон Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэж шийдвэр гаргах юм байна.

Хуралдаанаас гаргасан шийдвэрийг дэлгэрэнгүй мэдээлнэ.

Хуваалцах