Засгийн газраа эсэргүүцэн жагсаал зохион байгууллаа
Камбоджийн нийслэл хотноо болсон Засгийн газраа эсэргүүцэгчдийн жагсаал цуглааны үеэр жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч найман хүн гэмтжээ. Цагдаа нар жагсагчдын тараахын тулд нулимс асгаруулагч хий болон бороохой ашигласан аж.
Мэдээллийн алба

Пномпен дах мэдээллийн яамны гадна олон зуун хүн цуглаж эрх баригчдаас бие даасан телевизийн станцуудад зөвшөөрөл олгохыг шаардаж байсан юм. Орон нутгийн радио станцын эзний тэргүүлсэн энэхүү жагсаалд 300 гаруй хүн оролцсон байна. Гэвч хотын захиргааныхан зөвшөөрөлгүйгээр жагсаал цуглаан хийлээ хэмээн цагдаагийн хүчээр тараасан байна. Сүүлийн үед тус улсад эсэргүүцлийн жагсаал байнга гарах болсон бөгөөд тэр болгоныг нь хүч хэрэглэн тарааж байгааг хүний эрхийн хамгаалагчид шүүмжилж Хун Сений Засгийн газрыг буруушааж байна. Өнгөрөгч ням гарагт л гэхэд нэхмэлийн үйлдвэрүүдийн ажилчдын цалинг нэмэхийг шаардсан жагсаал болсон. Энэ жагсаалыг цагдаа нар мөн л бороохой барин тараах гэсний улмаас мөргөлдөөн гарч дөрвөн хүн амиа алдсан юм.