Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Засгийн газраас Дундговь аймагт 100 тонн өвс олгохоор шийдвэрлэлээ

Өнгөрсөн 12 дугаар сард Улсын онцгой комиссын ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, 80 сая төгрөгийг цагийн хүндэд төрийн үйлчилгээг саадгүй хүргэхэд зарцуулахаар олгосон байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Засгийн газраас Дундговь аймагт 100 тонн өвс олгохоор шийдвэрлэлээ
Засгийн газраас Дундговь аймагт 100 тонн өвс олгохоор шийдвэрлэлээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн 12 дугаар сард Улсын онцгой комиссын ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, 80 сая төгрөгийг цагийн хүндэд төрийн үйлчилгээг саадгүй хүргэхэд зарцуулахаар олгосон байна. 80 сая төгрөгөөс Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газарт тус бүр 5 сая төгрөг хуваарилсан бөгөөд үлдсэн 70 сая төгрөгийг хэрхэн зарцуулахыг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэх юм байна.

Үүнээс гадна ирэх 7 хоногт Дундговь аймагт улсын нөөцөөс 100 тонн өвс олгохоор шийдвэрлэж энэхүү өвсийг Засгийн газрын 480 дугаар тогтоолын дагуу малчдад үнэгүй олгох гэнэ.

Хуваалцах