Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болов

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр орой буюу 2015 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 18.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Засгийн газрын ээлжит бус хуралдаан болов
Засгийн газрын ээлжит бус хуралдаан болов. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр орой буюу 2015 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 18.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд боллоо. Тус хуралдаанаар дараахи асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. “Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын протокол”-ын төслүүдийг тус тус хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороодтой дахин зөвшилцөхөөр тогтлоо.

· Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гарсан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

· “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Бямбасайханыг томиллоо.

Хуваалцах